Ж.Батсуурь: Уурхай дээрэмдсэн гэх хятадуудтай ямар ч харилцаа холбоогүй. Намайг гүтгэж байна

Ж.Батсуурь: Уурхай дээрэмдсэн гэх хятадуудтай ямар ч харилцаа холбоогүй. Намайг гүтгэж байна

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн үед цахим мэдээллийн зарим сайт, сувгаар "Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байжээ" мэдээлэл цацагдсан.

Миний бие Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэд болон байгууллагатай албаны болон амин хувийн ямар нэгэн харилцаагүй болно. Аливаа компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлага томилох, чөлөөлөх асуудал нь хувьцаа эзэмшигчдийнх нь шийдвэр байдаг учир тус компанийн уурхайг “дээрэмдэж” авсан гэх асуудалд ямар ч байдлаар хамааралгүй гэдгийг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Улстөрч хүний хамгийн чухал капитал бол нэр төр байдаг. Гэтэл ор үндэслэлгүй, худал мэдээлэлд холбож нэр хүндэд халдаж байгаа нь ардчиллын үнэт зүйл алдагдаж буйн жишээ. Баримт, нотолгоо байвал гаргаад тавих хэрэгтэй. Би эдгээр хүмүүстэй нэг ч удаа уулзаагүй" гэлээ. 

ҮЗЭХ: