МАН-ын "Бор хонь" гэгдэх А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд жагсаж байна

МАН-ын "Бор хонь" гэгдэх А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд жагсаж байна

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар яг одоо /2023.03.28/ Нүүрсний хэрэгт холбогдсон улс төрчдийг эргүүлэн татахыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаж байна. Тэрбээр энэ үеэр шууд утас ажиллуулж иргэдийн саналыг сонсож буй аж. 

Түүний энэхүү үйлдэл нь МАН-ын захиалга байх магадлалтай талаар улстөрийн хүрээнд ярьж байна. Учир нь тэрбээр албан тушаал болон бусад зүйлсээр наймаалцсаныхаа хариуд МАН-ын захиалгаар улстөрийн акц, жагсаал цуглаан хийдгийг хүмүүс мэддэг болсон. Цаашлаад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх үед дуугардаггүй атлаа улстөрийн захиалгаар дуугарч, шаардлага тавьдаг. Түүнийг жагссан эсэхээс хамаарч улстөрчдөд хариуцлага тооцох процесс хуулийн байгууллагын шатанд явагдаж буй билээ. Нэгэнт тэдний хийж буй ажил дээрээ өөрөө оролцсон мэтээр харагдах нь мөн л А.Отгонбаатарын заль юм.