У.Бямбасүрэн: GS25 сүлжээ дэлгүүр хамгийн өндөр үнийн санал өгсөн учраас Төрийн ордонд үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон

У.Бямбасүрэн: GS25 сүлжээ дэлгүүр хамгийн өндөр үнийн санал өгсөн учраас Төрийн ордонд үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон

Солонгосын GS25 сүлжээ дэлгүүр Төрийн ордонд үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж буйтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээлэл өглөө. Учир нь тус сүлжээ дэлгүүрийг Төрийн ордонд ажиллуулахыг зарим иргэд эсэргүүцэж байгаа юм. 

У.Бямбасүрэн "Засгийн газар, төрийн байгууллагууд үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Төрийн ордонд хурал зөвлөгөөн, төвлөрсөн арга хэмжээнүүд явагддаг. Мөн УИХ-ын чуулган, байнгын хороо, Засгийн газрын хуралдааны үеэр олон хүн цуглардаг. Тиймээс бид чанартай үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг ажиллуулахаар нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Төрийн ордны зоогийн газрыг үзье гэж 10 байгууллага, кофе шоп ажиллуулъя гэж 14 байгууллага, жижиглэн худалдаа үйлчилгээ явуулъя гэж таван байгууллага хандсан. 

Ингээд сүлжээ дэлгүүрийн сонгон шалгаруулалтад GS25 шалгарсан. Харин зоогийн газарт Амиго ресторан, Кофе шопт Cafe Bene шалгарсан. Эдгээр байгууллагууд хамгийн өндөр буюу зургаа дахин илүү үнийн саналыг өгсөн юм. Франчайзын сүлжээ дэлгүүрийг оруулах нь нэг талаараа давуу тал. Төрийн ордон онцгой обьект учраас зарим бараа, бүтээгдэхүүнийг зарахгүй" гэлээ. 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө