УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нүүрсний гэх хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татагдаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр УИХ-ын гишүүн болон Засгийн газрын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
Тэгвэл Т.Аюурсайхан нь яллагдагчаар татагдсантай холбоотойгоор мөн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна. Харин түүний оронд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг сонгосон байна.