Т.Аюурсайхан: Шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандана. Үнэн нь тогтоогдоно гэж бодож байна

Т.Аюурсайхан: Шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандана. Үнэн нь тогтоогдоно гэж бодож байна

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт /2023.03.24/ УИХ-д хүргүүлсэн. 

Энэ дагуу өнөөдөр /2023.03.29/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, ерөнхий прокурорын саналыг хүлээж авсан юм. Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг хүлээж авах зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод хуралдаж байна. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас сэтгүүлчид зарим асуултад тайлбар хүссэн ч хариулахаас татгалзлаа. 

Тодруулбал, тэрбээр "Гарсан шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандана. Үнэн мөн нь тогтоогдоно гэж бодож байна" гэдгээс өөр зүйлийг хэлсэнгүй.

ҮЗЭХ: