Н.Алтанхуяг: Шүүхээр гэм, буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ дээр зарладаг, хэд хоноод нэр нь солигдож орж ирдэг муу жишиг тогтоод байна

Н.Алтанхуяг: Шүүхээр гэм, буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ дээр зарладаг, хэд хоноод нэр нь солигдож орж ирдэг муу жишиг тогтоод байна

УИХ-ын чуулганы  эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр шүүхийн нэр хүнд унасныг онцлон тэмдэглээд, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх горимын санал гаргав.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд шүүхээс гэм буруутай нь эцэслэгдэн тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутайд тооцох ёсгүй гэж заасан. Гэтэл өнөөдөр УИХ дээр зарладаг, хэд хоноод нэр нь солигдож орж ирдэг муу жишиг тогтоод байна. Хуулийн байгууллагын нэр хүнд уначихлаа гэж дүгнэж байна" гэж хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн 49.2-т шүүн таслах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүйг сануулав. Тэрбээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх эсэхэд тамгын газраас хариу тайлбар хийхийг үүрэг болгов.  Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

ҮЗЭХ: