Д.Тогтохсүрэн: Гишүүд шалгуулаад буруутай нь тогтоогдохгүй бол эргээд ирэх эрх нь нээлттэй

Д.Тогтохсүрэн: Гишүүд шалгуулаад буруутай нь тогтоогдохгүй бол эргээд ирэх эрх нь нээлттэй

Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонхи хүлээн авсан бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг авч үлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж, "Санал хураалт нууцаар явагдсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалтыг явуулж, цаасаар дүнг авч нэгтгэсэн. Санал хураалтад нийт 66 гишүүн оролцсон бөгөөд Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж олонх гишүүн үзсэн байна. Гишүүд шалгуулаад буруутай нь тогтоогдохгүй бол эргээд ирэх эрх нь нээлттэй" гэв.