МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүдийнхээ намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүдийнхээ намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, нүүрсний хэрэгт нэр холбогдож, АТГ-д шалгагдаж буй намын гишүүдэд хариуцлага тооцох, намын гишүүнчлэлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.

МАН-ын дүрмийн 34 дүгээр зүйлд илтэд ёс зүй зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил гаргасан, авлигын хэрэгт холбогдсон бол хугацаатай болон хугацаагаагүйгээр намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Тус дүрмийн дагуу авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох гэж буй. Түүнчлэн үүссэн асуудалтай холбоотойгоор намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн гишүүн ч байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнгөрөгч лхагва гарагт олон нийтэд мэдээлсэн юм. Тэрээр энэ талаар "Намын гишүүнчлэлээс түдгэлзэх хүсэлтээ өгсөн гишүүн байгаа. Хэчнээн гишүүн байгаа талаарх мэдээлэл алга" гэсэн юм.