Энэ оны хоёрдугаар улиралдаа багтаан ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна

Энэ оны хоёрдугаар улиралдаа багтаан ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан " Банкиуд хэзээнээс зээл олгож эхлэх вэ. Зээл олгохгүй байгаагаас болж хүмүүс ажил хийж чадахгүй хүлээлтийн байдалтай байна шүү дээ. Мөнгөний бодлогоо буруу л удирдаад байх шиг байна. Ипотекийн зээл байхгүй болсон. Энэ зээлийг яагаад олгохгүй байна" гэв. 

Монголбанкны төлөөлөл уг асуултад хариулахдаа " 2021 онд нэг их наяд, 2022 онд 700 тэрбумын санхүүжилтийг  Ипотекийн зээлэнд олгосон. Арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Ковидын хуулийн хэрэгжилт зогссонтой холбогдуулан төв банк ипотекийн зээлээ зогсоосон. Арилжааны банкиуд 400 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөр нь эргүүлээд санхүүжүүлж байгаа. Энэ жилээс орон нутагт шилжин суурьшсан, амьдарч буй иргэдэд ипотекийн зээл, хүүгийн татаас, урьдчилгаа олгохонд санхүүжилт олгоно. Энэ оны хоёрдугаар улиралдаа багтаагаад ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна" гэв. 

ҮЗЭХ: