LIVE: Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй

LIVE: Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир " Тайлангаас харахад хэд, хэдэн худалдан авалт хийсэн байна. Нийт дүнгээрээ 954 төгрөгийн худалдан авалт хийжээ. Энэ худалдан авалтыг ямар хуулиар зохицуулдаг вэ. Эрдэнэсийн сангаас ховор түүхэн зураг, баримал, уран баримал, бурхад алдагдсан гэх мэдээлэл байдаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Энэ хэрэг яаж шийдэгдсэн бэ. Өнөөдрийн байдлаар Эрдэнэсийн санд хичнээн нэр төрлийн эд өлгийн зүйл хадгалаастай байдаг вэ" гэлээ. 

Түүний асуултад Монголбанкны төлөөлөл хариулахдаа " Түүх, соёлын хосгүй үнэт эд өлгийн зүйлсийг Эрдэнэсийн сангийн хуулийн дагуу худалдан авдаг. Эрдэнэсийн санд уран баримал, уран зураг хадгалагддаггүй. Үзмэрийн танхимдаа Эрдэнэсийн сангийн үнэт зүйлсийг үзүүлдэг. Нэг их наяд төгрөгийн үзвэр бий. Эрдэнэсийн сангийн тооллогыг хөндлөнгий аудитын байгууллага жил бүр хийдэг. Энэ сангаас эд зүйл, түүх соёлын хосгүй үнэт зүйл алдагдаагүй" гэв. 

ҮЗЭХ: