Л.Халтар: Дархан-Шарын голын замд эвдрэл үүссэнг андуураад байна

Л.Халтар: Дархан-Шарын голын замд эвдрэл үүссэнг андуураад байна

Нийгмийн сүлжээнд өнөөдөр /2023.03.21/ "Дархан чиглэлийн зам эвдэрч, цөмрөөд эхэллээ" гэсэн тайлбартай зураг тавигдаж, шүүмжлэл өрнөв. Тус эвдэрсэн зам нь Улаанбаатар-Дархан чиглэлийнх мөн үү гэдэг талаар Зам тээврийн дэд сайд Л.Халтараас тодруулахад " Дархан-Шарын голын чиглэл дэх орон нутгийн зам байна. Бууртын хөндий гэх газар дээрх чиглэлд 270 га газрыг хамран орших бөгөөд энэ хэсгийн засмалд эвдрэл үүсчээ.Энэ нь шинээр баригдаж эхэлж байгаа орон нутгийн хариуцсан зам юм" гэлээ.