ЦХХХЯ, Эрчим хүчний яамны ТНБД-д зургаан хүн бүртгүүлсэн ч сонгон шалгаруулалтын хугацааг хойшлуулжээ

ЦХХХЯ, Эрчим хүчний яамны ТНБД-д зургаан хүн бүртгүүлсэн ч сонгон шалгаруулалтын хугацааг хойшлуулжээ

Ковидын хуулиар томилогдсон долоон яамны ТНБД, 11 агентлагийн даргыг Засгийн газрын нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалт зарлахаар болсон билээ. 

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын Төрийн албаны зөвлөлөөс зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Төрийн албаны зөвлөлийн нээлттэй мэдээллээс үзэхэд сонгон шалгаруулалтын хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд дөрвөн хүн, Эрчим хүчний яамны ТНБД-д хоёр хүн бүртгүүлсэн байжээ. Гэвч сонгон шалгаруулалтын шалгалтын комиссын 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрээр сонгон шалгаруулалтын бүртгэлийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.