Т.Аюурсайханы оронд томилогдох Хөдөлмөрийн сайдыг энэ сарын 8-ны өдрөөс өмнө буюу ирэх долоо хоногт томилно

Т.Аюурсайханы оронд томилогдох Хөдөлмөрийн сайдыг энэ сарын 8-ны өдрөөс өмнө буюу ирэх долоо хоногт томилно

Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг өнгөрсөн сарын 24-ны өдөр /2023.03.24/ Ерөнхий сайд бөгөөд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ захирамжилж, албан ёсоор чөлөөлсөн. Ингэснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайд хэн бэ гэсэн асуулт олон нийтийн дунд хариултаа хайж эхэлсэн юм. Мөн өрсөлдөөн ч их байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус яамны сайдад УИХ-аас бус гаднаас сайд томилно гэх мэдээлэл бий.

Засгийн газрын тухай хуулийн 21.5-д “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэсэн заалт бий. Энэхүү хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг дөрөвдүгээр сарын 8-наас өмнө буюу ирэх долоо хоногт багтаан томилно гэсэн үг.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө