Ирэх долоо хоногийн дундаас эхлэн ихэнх нутгаар ДУЛААРНА

Ирэх долоо хоногийн дундаас эхлэн ихэнх нутгаар ДУЛААРНА

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 3-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 4, 6-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 5-нд нутгийн өмнөд хагаст дулаарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Улаанбаатарт 20 градус дулаан байна

16 цагийн өмнө

Шуурхай мэдээ