Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Өөдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...+5 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.