Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг аймгийн төвөөс урагш 130км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т орших Зүрх багийн нутаг Дээд гарам хэмээх газарт Идэрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага гуравдугаар сарын 31-ний 17:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Түүнчлэн он гарсаар бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амийг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна.
ФОТО: