Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.