Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Алтан тал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Суудлын автомашин “Онги” голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 16:49 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын очиход “Тоёота Саксийд” загварын суудлын автомашины урд талын хоёр дугуй “Онги” голын мөс цөмөрч суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.