Хуулийн хариуцлага хүлээсэн Н.Түвшинбаяр нарын тамирчин, дасгалжуулагч нарт сар бүр олгодог урамшууллыг олгохгүй байхаар болжээ

Хуулийн хариуцлага хүлээсэн Н.Түвшинбаяр нарын тамирчин, дасгалжуулагч нарт сар бүр олгодог урамшууллыг олгохгүй байхаар болжээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт оруулжээ. 

Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгажээ. Үүнээс үзвэл улсын өсөх идэр начин Э.Энхбат агсны амь насыг хөнөөсөн хэрэгт 16 жилийн хорих ял сонссон олимп, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр нарын тамирчдад урамшуулал олгохгүй нь. 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө