"Ө.Сумъяабаатарыг засаг даргаас огцруулсан захирамжаа Хотын дарга хүчингүй болговол" Баянгол дүүргийн ИТХ тарна гэж мэдэгджээ

"Ө.Сумъяабаатарыг засаг даргаас огцруулсан захирамжаа Хотын дарга хүчингүй болговол" Баянгол дүүргийн ИТХ тарна гэж мэдэгджээ

Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, “тус дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах” шийдвэр гарсан. Улмаар Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрт үндэслэн Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь огцруулах захирамжийг Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар гаргасан байдаг. 

Харин сүүлийн өдрүүдэд “Ө.Сумъяабаатарыг огцруулсан захирамж”-аа Хотын дарга Д.Сумъяабазар цуцална гэх агуулгатай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын яриа байж болзошгүй бичлэг цахим орчинд тараад буй. 

Тэгвэл өчигдөр /2023.04.04/ Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Сэмжидмаа “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “Ө.Сумъяабаатарыг огцруулсан захирамжаа хотын дарга Д.Сумъяабазар цуцлах юм бол Баянгол дүүргийн ИТХ эрх зүйн чадамжгүй юм байна гэсэн үндэслэлээр тус дүүргийн ИТХ тарах асуудал хөндөгдөнө” гэсэн агуулгатай зүйлийг ярьжээ. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө