Ч.Хүрэлбаатар: Манай Улс одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байгаа тул үргэлжлүүлээд нэмэх шаардлагатай /ВИДЕО/

Ч.Хүрэлбаатар: Манай Улс одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байгаа тул үргэлжлүүлээд нэмэх шаардлагатай /ВИДЕО/

Засгийн газрын Лхагва гарагийн /2023.04.05/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр  гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш 6 сар өнгөрсөн байна. Зургаан сарын хугацаанд нүүрс олборлохоос эхлээд хилээр гарах үйлдлийг бүгдийг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, 863 гэрээний дагуу нүүрс экспортлогдож байна. Эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 10 сая тонноор экспорт нэмэгдсэн. Цар тахлын 2019 онтой харьцуулахад 2.5 сая тонноор нэмэгдсэн. Нүүрстэй холбоотой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын санал санаачилга үр дүн өгч байна. Улмаар өнгөрсөн онд валютын нөөц 2.5 тэрбум долларт хүрч унасан байсан бол одоо 3 тэрбум 438 сая долларын нөөцтэй болж өссөн. Нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Гурван ААН 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байна. Зургаан сарын дараах үйл ажиллагааг эргэж авч үзээд анхаарах ёстой зүйлсийг яригдаж байна. Бирж дээр зарагдах нүүрсийг хилээр саадгүй нэвтрүүлэхэд анхаарч ажиллана. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай. Бүртгэгдсэн гэрээний дагуу хилээр гаргана. Гурван сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байвал сайн гэж үздэг. Одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байна. Үргэлжлүүлээд нэмэгдүүлэх шаардлагатай. Инфляц оны эхний 3 сарын байдлаар инфляц 10.6 хувь болж бууж байна. 2022 оны эцсээр 13.2 хувь байсан бол инфляц аажмаар ч гэсэн бууж байгаа” гэлээ.

ҮЗЭХ: 

 




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө