Л.Энх-Амгалан: Цаашид төр өөрөө захиалга өгч шинжлэх ухааны байгууллагыг дэмжиж ажиллана

Л.Энх-Амгалан: Цаашид төр өөрөө захиалга өгч шинжлэх ухааны байгууллагыг дэмжиж ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлж байна.

Боловсрол, шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан “Шинэ сэргэлтийн бодлогод шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатайг чиглэл болгосон. Монголын Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжуулж өнгөрсөн 15-16 жилд 180 орчим тэрбум төгрөгөөр 4000 орчим судалгааг санхүүжүүлсэн. Харамсалтай нь эдгээр нь Монгол Улсын хөгжил дэвшил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол салбарт хийгдсэн ТЭЗҮ, патент, инновацийг эргэлтэд оруулаагүй байгааг тодорхойлсон. Тиймээс тус сангаас өрсөлдөөн судалгаануудыг санхүүжүүлэхээр болсон. Шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургуулийн харьяаны гээд 70 гаруй байгууллага байдаг ч судалгаа хоорондоо уялдаагүй, сул түвшинд байгааг засах шаардлагатай байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн хөгжлийг дэмжихдээ шинжлэх ухааны байгууллагын эрдэмтдийн оролцоог нэмэх, хангах, томоохон ТЭЗҮ, судалгааг төр өөрөө захиалж хийлгүүлэх үүргийг ЗГ-ын гишүүдэд үүрэг болгосныг өнөөдөр тогтоол болгож гаргалаа.

Монгол Улс жилд шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгийг ДНБ-ний 0,1 хувь гэж байгаа ч хувийн хэвшил, төрийн байгууллагын зардал нь дээрх сангаас зарцуулж буйгаас 5 дахин их байна.  Жишээлбэл, Шинжлэх ухаан, технологийн сангаас 10-12 тэрбум төгрөг зарцуулдаг бол төрийн байгууллагууд адилхан судалгаанд 80-90 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байна. Өөрөөр хэлбэл үр дүнгүй, тооцоо судалгаагүй зарцуулж байна. Цаашид төрийн өмчит компаниас зарцуулж байгаа энэхүү 80-90 тэрбум төгрөгийг нэг цонхоор буюу төр өөрөө захиалгаа өгч шинжлэх ухааны байгууллагыг дэмжиж ажиллана. Шинжлэх ухаан технологи, шинжлэх ухааны парк, шинжлэх ухааны академийн тухай гурван том хуулийг УИХ-д өргөн барьж, эрх зүйн шинэчлэлийг хийнэ.

Мөн томоохон ТЭЗҮ, суурь судалгаа, инноваци, патентуудыг төр өөрөө худалдаж авах тогтолцоо руу шилжих шаардлагатай. Тиймээс 2024 оны улсын төсөв нь шинжлэх ухааны санхүүжилтийн тогтолцоонд багагүй дэвшил гаргасан байх болно. Шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургуулийн харьяаны гээд 70 гаруй байгууллага байдаг ч судалгаа хоорондоо уялдаагүй, сул түвшинд байгааг засах шаардлагатай байна. Шинжлэх ухаан технологи, шинжлэх ухааны парк, шинжлэх ухааны академийн тухай гурван том хуулийг УИХ-д өргөн барьж, эрх зүйн шинэчлэлийг хийнэ” гэв.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө