Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  өчигдрийн /2023.04.06/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг хэлэлцсэн. 

Хуулийн төслөө танилцуулсан Б.Энхбаяр гишүүн "Дэлхийн 120 гаруй орон гэрийн тэжээвэр амьтны хуультай. Хуулийн цаана нийгмийн эрүүл мэндийн шалтгаан, нөхцөл байна. Энэ нь амьтны хууль гэхээсээ илүү хүнээ бодсон хууль юм” гэлээ.

Монгол Улсад мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг Амьтны тухай хуулиар, мал, тэжээвэр амьтан (гахай, тахиа зэрэг ашиг шимийг нь ашиглахаар үржүүлж байгаа амьтан), зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар тус тус зохицуулж байна. Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үлджээ. Хуулийн төслийн зорилго нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулахад оршино гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

"Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө