Г.Занданшатар: Нөөцийн мах гуанзуудаар зарагдаж, ард иргэдийн гар дээр очихгүй байна. Засгийн газар үүнийг анхаар

Г.Занданшатар: Нөөцийн мах гуанзуудаар зарагдаж, ард иргэдийн гар дээр очихгүй байна. Засгийн газар үүнийг анхаар

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2023.04.06/ хуралдаан эхэллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар УИХ-ын Төсвийн байнгын хороо анхаарах хэрэгтэй. Алтны үнэ рекорд дээд түвшиндээ хүрч 2000 ам.доллар давлаа. Нүүрсний гаралт нэмэгдэж байна. Ноолуурын ханш өсөж байна. УИХ баталсан тогтоолынхоо хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй. Х.Болорчулуун сайд үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Инфляци маш өндөр байна. 12.2 хувьтай байна. Махны үнэ инфляцын тал хувийг эзэлж байна. Махны үнэ өндөр байна. Нөөцийн мах гуанзуудаар зарагдаж, ард иргэдийн гар дээр очихгүй байна. Үүнийг Засгийн газрын гишүүд анхаарч ажилла. Бид махны үнэ ярихгүй бол өөр хэн ярьж, анхаарах вэ" хэмээн анхааруулав.