Өнөөдөр Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говь, талын нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +8...+10 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.