Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, өнөөдөр, маргааш говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Маргааш буюу 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 10-11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Энэ сарын 10, 13-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -3...-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 11-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 12-нд ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.