Цаг агаарын улмаас соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг түр хойшиллоо

Цаг агаарын улмаас соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг түр хойшиллоо

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 10,11-нд Д.Сүхбаатарын төв талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшилж, дөрөвдүгээр сарын 12, 13-нд болохоор боллоо.

Өдөрлөгт Соёл, урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Кино урлагийн дээд сургууль, СИТИ дээд сургууль зэрэг соёл, урлагийн чиглэлийн мэргэжлийн боловсрол олгодог 20 орчим сургууль, сургалтын төвүүд хамтран оролцоно. Энэ үеэр сургуулиуд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, элсэлтийн шалгалтын бүртгэл хийх бөгөөд урлагийн тоглолт зохион байгуулах юм.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө