Усны ай сав газруудыг хамгаална

Усны ай сав газруудыг хамгаална

“НИТХ-ын Тэргүүлэгчдийн "Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай" 2016 дугаар" тогтоолын “Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалт”-ын бүсийн хилд өөрчлөлт оруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн А/139 дүгээр захирамжаар шинэчлэн байгуулан ажиллаж байна.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн чиглэлийн дагуу "Нийслэлийн Байгаль орчны газар", “Туул голын сав газрын захиргаа”, “Нийслэлийн газар зохион байгуулалтын алба” хамтран холбогдох саналаа нэгтгэн боловсруулж, ажлын хэсгийн хурлыг 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 11:00 цагт зохион байгуулсан.
 
Тус хурлаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалд өөрчлөлт оруулах, мөн эх үүсвэрийн хамгаалалтын бүсүүдэд өөрчлөлт оруулах саналуудыг нэгтгэн, дараагийн хуралд танилцуулах үүрэг, даалгаврыг өглөө гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.