ВИДЕО: Хээрийн түймрээс зугтаж явсан зээрийн сүрэг хилийн торонд тулж, шатаж үхжээ

ВИДЕО: Хээрийн түймрээс зугтаж явсан зээрийн сүрэг хилийн торонд тулж, шатаж үхжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хүний санамсаргүй үйлдлээс болж хээрийн түймэр гарсан. 

Түймэр хурдан хугацаанд газар авсны улмаас дөрөвдүгээр сарын 9-нд гурван айлийн гэр, хашаатай мал шатсан. Улмаар түймрийн голомтод 260 хүн ажиллаж, гал гарсан бүс нутгийн иргэд иргэний үүргээ гүйцэтгэхээр сайн дураараа нэгдэж ажилласан. Гэсэн ч гал түймэр газар авч, өчигдөр /2023.04.10/ Хятадын хилийг давсан юм. 

Энэ үеэр Хятадын хилийн хашлаганд тулж очсон түймрээс зугтаж буй цагаан зээрийн сүлэг төмөр хашлага давж чадалгүй шатаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Үргэлжлэн гал унтарсан бүс нутгуудад шатаж үхсэн амьтадын бичлэг цацагдсаар байна. Харин өнөөдөр /2023.04.11/ гал гарсан бүс нутгуудад салхи намдаж, цас орсны улмаас цаг агаарын байдлыг ашиглан галыг цурманд оруулж, тархалтыг нь зогсоосон талаар ОБЕГ-аас мэдээлсэн.

ВИДЕО: 

Мөн Хятад Улс хилээ нээж түймрээс зугтсан амьтдыг оруулсан гэх мэдээллийг Хил хамгаалах байгууллагаас тодруулахад “Бичлэгт харагдаж байгаачлан Хятад хилээ нээж оруулсан зүйл одоогоор тогтоогдоогүй. Бид тус бүсийн хилийн цэргийн анги нэгтгэлээс мэдээллийг тодруулахаар ажиллаж байна” гэлээ. Түймрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.