Дорнод аймгийн Халхгол сумаас баруун зүгт 35 км ташгай баг орчимд үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүллээ

Дорнод аймгийн Халхгол сумаас баруун зүгт 35 км ташгай баг орчимд үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд болон Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд ЦУОШГ-ын харьяа Дорнод аймгийн “Онон-бороо 1”, “Онон-бороо 2” экспедицүүд 2023 оны 04 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явууллаа.

Монгол орныг дайран өнгөрч буй өндрийн хотос гүнзгийрч Манжуур орчимд өндрийн циклон болж идэвхэжсэн бөгөөд уг процессын нөлөөгөөр үүссэн үүлэн хуйлрааны зүүн өмнөд захын хэсэгт "Онон-бороо 1" экспедиц Буйр нуур орчимоос, “Онон-бороо 2” экспедиц Халхгол сумын Ташгай багийн нутгаас зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж 4 ширхэг JFJ-1A борооны пуужин амжилттай харваж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэв. 

Халхгол сумын төв орчимд салхины хурд 10-16 м/с, агаар чийгшил 77 хувь, агаарын температур -6.7°С цас орж, цасан шуурга шуурч байна.