Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд дахин хээрийн түймэр гарлаа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд дахин хээрийн түймэр гарлаа

Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийэ 14:55 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан  сумын  "Бадрах" багийн “Далай булаг ” гэдэг газар  хээрийн түймэр гарчээ.

Одоогоор түймэр унтраагүй байгаа бөгөөд түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан сумын ЗДТГ, “Бадмаараг Хаш” ХХК, “Андийн илч ХХК”-ний ажилчид болон нутгийн иргэд ажиллаж байна. Мөн Дорнод аймгаас Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Дорнод аймгийн Халх гол сумаас Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын бүлгүүд нэмэлтээр гарсан байна.