ФОТО: Мухартын гол дагуу үхсэн мал, амьтны сэг зэмийг устгаж, цэвэрлэжээ

ФОТО: Мухартын гол дагуу үхсэн мал, амьтны сэг зэмийг устгаж, цэвэрлэжээ

Байгаль орчин дулаарч байгаатай холбогдуулж үхсэн мал, амьтны сэг зэмийг устгаж, булах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байгаа аж. Учир нь урин дулааны улирал ирж байгаа нь үхсэн мал, амьтны сэг зэм нь халдварт өвчин гарах эрсдэлтэй байгаа аж. 

Тэгвэл Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Улаагчны хар нуурын Байгалийн цогцолборт газрын Мухартын гол дагуух үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж устгах ажлыг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Эрдэнэхайрхан сумын ЗДТГ, ИТХ, төрийн албан хаагчид нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж ажилласан байна. Энэ хүрээнд 101 бод мал, 8 бугын сэг зэмийг цэвэрлэж,  хамгаалалтын бүсээс гарган дарж булшлан устгажээ.