СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан-Уул, Төв, Говь-Сүмбэр аймгийн нутгаар цасан шуурга шуурч байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан-Уул, Төв, Говь-Сүмбэр аймгийн нутгаар цасан шуурга шуурч байна

Өнөөдөр Дархан-Уул, Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Булганы зүүн өмнөд, Сэлэнгийн өмнөд,  Дундговийн хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс сэрэмжлүүллээ.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байх ажээ. Иймд иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хөдөө орон нутаг руу зорчихгүй байхыг сэрэмжлүүлж дараах мэдээллийг нийтэллээ.