Нийт нутгийн 80 орчим хувьд ногоо цухуйгаагүйн улмаас мал бэлчээх боломжгүй байна

Нийт нутгийн 80 орчим хувьд ногоо цухуйгаагүйн улмаас мал бэлчээх боломжгүй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй байна. 

Орхоны нийт, Ховд, Архангай, Булган, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу үнэлгээтэй буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй. Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Дорнодын Баянтүмэн, Булган, Хэрлэн, Хөлөнбуйрт хэвийн байна.