Д.Тогтохсүрэн: Улс төрийн нам сонгуульд дараалан оролцохгүй байвал идэвхгүй байдал руу шилжүүлж, хариуцлага тооцно

Д.Тогтохсүрэн: Улс төрийн нам сонгуульд дараалан оролцохгүй байвал идэвхгүй байдал руу шилжүүлж, хариуцлага тооцно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр \2023.04.16\ хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Үүнийг бүлгээр хэлэлцлээ. Хуулийн онцлог гэвэл дөрвөн зүйл байна. Нэгдүгээрт, Улс төрийн намуудыг хариуцлагажуулах. Тухайлбал, хоёр сонгуульд дараалан оролцохгүй байвал идэвхгүй байдал руу шилжүүлэх. Хариуцлага тооцох, тараах зэрэг арга хэмжээ авна.

Хоёрдугаарт, Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Гуравдугаарт, улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох. Аудит оруулна. Хэрвээ тайлангаа ил тод тавиагүй бол хариуцлага тооцно, Дөрөвдүгээрт, Улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг СЕХ-нд өгч байна. Уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж бүлэг үзсэн. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Дэмжсэн тохиолдолд ирэх долоо хоногт ажлын хэсэг байгуулагдаад хаврын чуулганаар хэлэлцэж батлах чигтэй байна" гэлээ.