Н.Учрал: Уул уурхайн лиценз эзэмшиж байгаа аймаг болон тусгай зөвшөөрлийн  14.277 мэдээллийг нээлттэй болголоо

Н.Учрал: Уул уурхайн лиценз эзэмшиж байгаа аймаг болон тусгай зөвшөөрлийн 14.277 мэдээллийг нээлттэй болголоо

ЦХХХ-ны сайд Н.Учрал шилэн ажиллагааны хүрээнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Шилэн ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад шинээр ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл лиценз эзэмшигчийн мэдээллийг ил тод болголоо. Уул уурхайн салбар ил тод байвал улс орны эдийн засаг эрүүл байна. Учир нь улс орны экспортын орлогын 90 гаруй хувь нь уул уурхайгаас бүрддэг. Иймд шилэн ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад лиценз эзэмшиж байгаа аймгийн мэдээллийг бид ил тод байршуулсан. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 58 байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн 504 гишүүний цалингийн мэдээллийг нэмж ил тод байршууллаа.

Түүнчлэн зээлийн үлдэгдэлтэй иргэд, хуулийн этгээдийн мэдээллийг ил болгож, өрөө төлөхийг шаардаж ажиллаж байна. Тусгай зөвшөөрлийн 14.277 мэдээллийг ил тод нээлттэй болгосон” гэлээ.