О.Цогтгэрэл: Ямар үндэслэлээр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно гэсэн нь тодорхойгүй учир дахин сайн ярилцах хэрэгтэй

О.Цогтгэрэл: Ямар үндэслэлээр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно гэсэн нь тодорхойгүй учир дахин сайн ярилцах хэрэгтэй

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Үндсэн хуулийн асуудал бол чухал. Гишүүдийн тоо зэрэг олон зүйлийг агуулж байгаа учир уг асуудлаар намын Үндэсний бодлогын хороо улс төрийн шийдвэр гаргаж, бүлэгт чиглэл өгөх ёстой. Ерөнхийлөгчөөс өргөн барьж буй Улс төрийн намын тухай хуульд бид олон санал өгсөн. Зарим санал тусгагдаагүй. Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоонд эрх барьж буй нам төр болоод хувирчихдаг. Төр өөрөө намын нэг дэмжлэг үзүүлэх хэсэг болсон практик өнгөрсөн хугацаанд гүнзгий явж ирсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухайд "Гишүүдийн тоог 152 болгоно гэдэг бол том тоо. Ямар үндэслэлээр гаргасан тоо гэдэг нь тодорхойгүй. Уг асуудлаар дахин сайн ярилцах хэрэгтэй. Тэр тусмаа намын төлөөллийн төв байгууллага шийдвэр гаргах нь зүйтэй” гэлээ.