Т.Болдбаатар: Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалын дараа Төрийн ордны хашааг дахин засна. Айлчлалтай холбогдуулж яаравчилсан

Т.Болдбаатар: Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалын дараа Төрийн ордны хашааг дахин засна. Айлчлалтай холбогдуулж яаравчилсан

Төрийн ордны хашааг “Ногоон” өнгөтэй болгосонд иргэдийн зүгээс дургүйцлээ илэрхийлээ буй. Энэ талаар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилгын инженер, техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатараас тодруулга хийлээ.

ВИДЕО:

Тэрбээр хэлэхдээ “Төрийн ордны хашаа нь өөрөө ногоон өнгөтэй. Олон жил будаагүй учир наранд гандаад цайвар харагддаг байсан. Зүүн талын хашаа жагсаал цуглаантай холбоотойгоор эвдрэл гэмтэл гарсан тул засварлаж байгаа. Зураг төсөлд бол үндсэн чулуун хийцээрээ явна. Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор цаг хугацаа тулсан тул яаравчилж ногоон өнгөөр будсан байгаа. Хуучин хийцээрээ, ногоон чулуутай хийгдэнэ. Хуучин байснаас хийц өөрчлөгдөхгүй бөгөөд айлчлалын дараагаар дахин засварлана” гэлээ