Хотын орлогч Ж.Сандагсүрэн "Ф.Шопений хөшөө барихад Польшийн ЭСЯ-ны оролцсон" гэж буруу мэдээлэл хийсэндээ уучлал хүсжээ

Хотын орлогч Ж.Сандагсүрэн "Ф.Шопений хөшөө барихад Польшийн ЭСЯ-ны оролцсон" гэж буруу мэдээлэл хийсэндээ уучлал хүсжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 4 дүгээр сарын 24-26-нд хийх төрийн айлчлал өнөөдөр /2023.04.24/ эхэлж байна.

Тэгвэл энэхүү айлчлалтай холбогдуулж Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопений хөшөөг манай улсад суугаа тус улсын элчин сайдын яам бүтээлгэсэн гэх мэдээллийг хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн өгсөн. Харин түүний мэдээллийг БНПУ-аас манай улсад суугаа элчин сайдын яам  үгүйсгэсэн юм. 

Тэгвэл хотын орлогч дарга Ж.Сандагсүрэн, “буруу мэдээлэл өгсөндөө уучлал хүссэн” байна.

Тэрээр, “Шопены гудамжны асуудлаар албаны хүмүүстэй хэд хэдэн уулзалт хийж байсан бөгөөд гудамжид брлуулах хөшөөний тухайд уран бүтээлч сайн дурынхны оролцоог Польшийн ЭСЯ-ны оролцоо гэж андуурсандаа уучлал хүсье. Жижиг алдааг уран бүтээлчидтэй хамтан засах талаар ЭСЯ-ны мэдэгдэл гарчээ” гэсэн байна.