Д.Тогтохсүрэн: Салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах, үнийн хөөрөгдөлтэй холбогдуулан цалин хөлс нэмэх чиглэл өгсөн

Д.Тогтохсүрэн: Салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах, үнийн хөөрөгдөлтэй холбогдуулан цалин хөлс нэмэх чиглэл өгсөн

МАН-ын бүлгийн ээлжит хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

УИХ дахь МАН-ын бүлэгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, нэг хуулийн төсөл хэлэлцсэн. Хоёр мэдээллийн хувьд

  • Хүнс хөдөө аж ахуй салбарын цаг үеийн талаар мэдээлэл
  • Цалин хөлсний тогтолцоог боловсруулах талаар ХНХ сайд Булгантуяагийн мэдээллийг сонссон.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ хуульд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын хаврын ажил өрнөж байгаа. Газар тариалангийн бэлтгэл ажил, ноолуур, махны хувьсалын талаар ХХАХХҮ сайдад тодорхой чиглэлүүд өгч байна.

Тухайлбал, Хүнсний хувьсгалын ажлыг эрчимжүүлэх, ноолуурын үнийг буулгах, тогтвортой байлгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, гурилын үнэ болон үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэхчлэн тодорхой чиглэл өгсөн. Хоёрдугаарт цалин хөлс нэмэхтэй холбоотой асуудлаар өнгөрсөн жил цалин нэмэгдүүлсэн. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбогдуулан цалин хөлс нэмэх шаардлага байна гэх шаардлагуудыг тавьж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Сүүлийн үед төрийн алба хаагчдын цалин ялгавартай байгаа. Тиймээс энэ ялгаварлалыг багасгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, имфляцийн түвшин, үнийн хөөрөгдөлтэй холбогдуулан нэмэх, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах шаардлага байна гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан ЗГ-т Б.Амарбаясгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна гэж үзэж чиглэл өгсөн. Гуравдугаарт төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнэ гишүүн ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 27,28 өдрүүдэд УИХ-д өргөн барина" гэв.