ҮХНӨ-ийг энэ долоо хоногт өргөн барьж, ирэх сард гишүүдийг тойрогт нь ажиллуулан иргэдээс санал авахуулна

ҮХНӨ-ийг энэ долоо хоногт өргөн барьж, ирэх сард гишүүдийг тойрогт нь ажиллуулан иргэдээс санал авахуулна

Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан бөгөөд аж, ахуй нэгж байгууллагууд, иргэдийн саналыг авахаар d.parliament.mn хаягт албан ёсоор байршуулаад байна. 

Энэ удаад 

  • Гишүүдийн тоог нэмж 152 гишүүнтэй болгох.
  • Цэцийн гишүүнийг зургаан жилээр нэг удаа томилох. 
  • Нам байгуулахтай холбоотой 19.1.2 дах заалтыг бүхэлд нь хасах.
  • Дээд шүүхийн шийдвэр хүний эрх зөрчсөн гэж үзвэл ҮХЦ-д хандах.
  • Хотын эрх зүйн байдлыг шинэ түвшинд гаргана гэсэн өөрчлөлтийг тусгасан байгаа юм. 

Тэгвэл эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ долоо УИХ-д өргөн барьж магадгүй байна. Үргэлжлүүлэн тавдугаар сард гишүүдийг тойрогт нь ажиллуулж дээрх өөрчлөлтөөр иргэдийн саналыг сонсохоор төлөвлөжээ. Хэлэлцүүлгийг ирэх сард хийх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр өөр хууль, тогтоомж хэлэлцдэггүй хуультай билээ.