А.Дудагийн айлчлалын үеэр "ОХУ-д шахалт үзүүлэхийг уриалж”, "Элчин сайдын яамаа нээж",  "'Хоёр орны бизнес эрхлэгчдэд шинэ зам нээгдэнэ" гэжээ

А.Дудагийн айлчлалын үеэр "ОХУ-д шахалт үзүүлэхийг уриалж”, "Элчин сайдын яамаа нээж", "'Хоёр орны бизнес эрхлэгчдэд шинэ зам нээгдэнэ" гэжээ

Украины “ар тал” болоод буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад хоёр хоног төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Польшийн ерөнхийлөгчийн монголд хийж буй айлчлал анхных биш. Учир нь 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгаар Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовски манай улсад айлчилж байсан. 

Тодруулбал, Монгол, Польш орнууд социализмын үеэс л найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд ардчиллын замаар замнаж орнууд юм. Польшийн Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт харилцаа хэвийн түвшинд байгааг илтгэхийн зэрэгцээ, Монгол Улсын ардчиллыг үнэлж буй нэг хэлбэр хэмээн дүгнэж болно. 

Тэгвэл Polskieradio.pl сайтад "Польшийн Ерөнхийлөгч эдийн засгийн харилцаа, дэлхийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийхээр Монголыг зорьсон" гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн байна.

Тодруулбал, тус нийтлэлд дурдсанаар, "БНПУ-ийн Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийж байгаа айлчлалын зорилго нь, “Хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж, Монгол, Польшийн бизнесийн салбарынханд шинэ зах зээл нээх, мөн “Олон улсын аюулгүй байдал”-ын талаар маргааш /2023.04.26/ МУИС-д лекц уншихдаа Украиныг дэмжиж, ОХУ-д шахалт үзүүлэхийн уриална” хэмээжээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Сонирхуулахад, өнөөдөр /2023.04.25/ Монгол, Польшийн эдийн засгийн форум болох бөгөөд тус арга хэмжээнд БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда оролцоно гэсэн мэдээлэл байна.  Анджей Дудад МУИС-ийн хүндэт доктор цол олгохоор болоод байгаа юм. Мөн хоёр улс 2008-2009 онд элчин сайдын яамдаа татан буулгаж байв. Харин үүнээс 10 гаруй жилийн дараа буюу 2021 оны нэгдүгээр сард Польш улс элчин сайдаа манай улсад томилсон. Тодруулбал, Польшийн виз хүссэн монгол иргэд Чехийн элчин сайдын яамаар дамжуулан виз мэдүүлдэг байсан. Тэгвэг А.Дудагийн энэ удаагийн айлчлалаар Польшийн элчин сайдын яамыг нээхээр болсон байна.