Дайнд нэрвэгдсэн Украины хотуудад очоод байсан Ц.Элбэгдорж эх орондоо ирж, "Ардчилсан корпус" тэмцээнд маргааш илтгэл тавих ажээ

Дайнд нэрвэгдсэн Украины хотуудад очоод байсан Ц.Элбэгдорж эх орондоо ирж, "Ардчилсан корпус" тэмцээнд маргааш илтгэл тавих ажээ

Оросын дайны хөлд нэрвэгдээд буй Украины нийслэл Киев болон Буча, Ирпин хотуудад энэ сар /2023.04/-ын эхээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж очсон. Тэрээр энэ үеэрээ ОХУ-ын Украинд хийж буй дайныг буруутгаж, тус улсын 24-р суваг телевизэд өгсөн ярилцлага нь хамгийн олон хүн уншсан ярилцлагын нэгээр тодорсон юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан эх орондоо ирсэн бололтой. Учир нь “Элбэгдорж хүрээлэн”-ээс Ардчилсан Корпус тэмцээнийг маргааш /2023.04.26/-нд зохион байгуулж байгаа аж. Иймд тус тэмцээний илтгэгчээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцох ажээ.