Б.Энхбаяр: Өнгөрсөн онд хүчирхийлэлд өрстөн ахмадуудын тоо 34 хувиар нэмэгдсэн байна

Б.Энхбаяр: Өнгөрсөн онд хүчирхийлэлд өрстөн ахмадуудын тоо 34 хувиар нэмэгдсэн байна

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.04.26/ хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр " Тайлан илтгэлийг хараад ахмадуудаа хүн гэдгээр нь ойлгодоггүй ганцаардуулдаг юм байна гэдэг ойлголттой болоод байж байна. Хүмүүс дор бүрнээ "Аав минь яаж байгаа бол. Эмээ минь яаж байгаа бол" гэж бодоод нэг удаа залгаж, нэг удаа биеийг нь асууж байгаарай. 

Өнгөрсөн онд хүчирхийлэлд өрстөн ахмадуудын тоо 34 хувиар нэмэгдсэн. Яагаад ингэж огцом өсөөд байна вэ. Үүнд ямар шалтгаан, хүчин зүйл нөлөөлөөд байна. Энэ тал дээр төрийн бус байгууллагууд юу гэж бодож байна" гэв. 

Түүний асуултад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Ариунтуяа хариулахдаа " Хүний эрхийг хамгаалах урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлогогүй байна. Хүн байхад хүүхдийг багаас нь суулгах ёстой. Үр дагавар нь ахмад настны хүчирхийлэл. Хүчирхийлэлд өртдөг ахмадуудыг асрамжийн газарт өгье гэхэд л авдаггүй" гэж хариуллаа. 

ҮЗЭХ: 

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө