Б.Жавхлан: Гэрэгэ бондын үлдэгдэл 368.7 сая долларын өрийг төлөх ажлыг бүрэн хангасан

Б.Жавхлан: Гэрэгэ бондын үлдэгдэл 368.7 сая долларын өрийг төлөх ажлыг бүрэн хангасан

Засгийн газрын өнөөдрийн /2023.04.26/ хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Жавхлан "2022  оны есдүгээр сард гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байсан.  Тэгвэл Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг авснаар дефольт болох эрсдэлээс бүрэн ангижирч чадлаа. Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Чингис бондын өрийг бүрэн төлсөн. Тэгвэл одоо удахгүй тавдугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулах ёстой "Гэрэгэ" бондын 368.7 сая долларыг төлөх ажлаа бүрэн хангасан. Энэ нь үлдэгдэл өр юм. Үүнийг төлөх боломжийг энэ оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн "Сенчири-2" төслийн хүрээнд уг өрийг төлөх валютын эх үүсвэртэй болж чадлаа.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум, 650 сая долларын өрийг барагдууллаа. Нийт 487 сая долларын богино хугацааны арилжааны бондын өрүүдийг бууруулж байна. Өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн хуралд оролцож байхад нийт 72 улс гадаад өрийн хүндрэлээс болж уг сангийн тусгай нөхцөлтэй хөтөлбөрт оржээ. Одоо 10 гаруй улс хөтөлбөрт орох гэж байна.Манай улс өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 73 дахь улс болж орохоор нөхцөл байдал бүрдээд байсан ч шийдвэртэй арга хэмжээний үр дүнд хөтөлбөрт ороогүй" гэв. 

ҮЗЭХ: