П.Анужин: Гуч гаруй зүйлтэй хуулинд 90 зарчмын зөрүүтэй санал хураахаар энэ хууль чинь үлдэх юм уу

П.Анужин: Гуч гаруй зүйлтэй хуулинд 90 зарчмын зөрүүтэй санал хураахаар энэ хууль чинь үлдэх юм уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.27/ хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин "Энэ 33 зүйл, заалттай хууль байна. Гэтэл 90 гаруй зарчмын санал хураана гэж байна. Энэ хууль чинь үлдэх юм уу. Ажлын хэсэг нь уг хуулийг татаж цэгцэлж оруулж ирэхгүй юм уу. Яг ямар учиртай зарчмын санал юм. Ийм хууль байж болдог юм уу"гэлээ. 

Харин ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг "Зарчмын зөрүүтэй олон санал гарсан. Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан хуулийн төсөл. Өргөн барихдаа зарим зүйлийг орхигдуулсан байна лээ. Тиймээс ажлын хэсэг дээр төрийн захиргааны байгууллагаас мэдээллээ аваад нэмж хоёроос гурван судалгааг хийлгэсэн. Тиймээс зарчмын зөрүүтэй санал орж ирсэн. Хуулийг буцааж болно. Гэхдээ Засгийн газраас яаралтай горимоор оруулж ирсэн. Засгийн газраас 2023 оны "Аялал жуулчлалын жил" болгон зарласан. Хууль нь батлагдаагүй. Аялал жуулчлалын улирал нь эхлээд байна. Буцаах шиг амархан юм байхгүй. Та бүхний эрх бүхий асуудал" гэж хариулав. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "33 зүйлтэй хуульд 96 зарчмын санал хураах гэж байна. Хуулийг яаж боловсруулж оруулж ирсэн юм бэ" гэв. 

ҮЗЭХ: 

 




Өнөөдөр гахай өдөр

59 секундын өмнө