Өлгийтэй нярай хүүхдээ эзэнгүй хашаанд хаясан байжээ

Өлгийтэй нярай хүүхдээ эзэнгүй хашаанд хаясан байжээ

Дархан-Уул аймгийн “Авто вокзалын хажуугийн эзэнгүй хашаанд өлгийтэй нярай хүүхэд хаясан байна” гэсэн дуудлага,мэдээлэл цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 03-ны өдөр 12.50 цагт бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу бүрэлдэхүүн шалгахад тус газарт 5-7 хоногтой эрэгтэй нярай хүүхэд хаясан байсныг аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүлээлгэн өгч, хүүхдээ хаясан эхийг олж, тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө