Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн салхитай байна. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 01-ний өдөр Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд, Завханы зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.