Дорнод аймгийн Баяндун суманд амьдарч байсан 48 настай эмэгтэй өнгөрсөн аравдугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөг хүртэл сураггүй алга болж, түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа.
Эрэн хайх ажиллагааг тухайн эмэгтэйн амьдарч байсан орчноос 50 метр радиуст үргэлжлүүлж байгаа гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм. Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар сураггүй алга болсон эмэгтэйн хамтран амьдрагч байсан Т-г гэх эрэгтэйг саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.