Б.Энх-Амгалан: Монгол хүн бүр англи хэл сурах албатай юм уу

Б.Энх-Амгалан: Монгол хүн бүр англи хэл сурах албатай юм уу

УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Монгол хүн бүр англи хэл сурах албатай юм уу. Үндсэн гадаад хэл гэж юу вэ. Туслах гадаад хэл гэж бас байх уу. Баян-Өлгий аймагт үндсэн гадаад хэл нь монгол хэл байна гэх үү, англи хэл байна гэх үү. Хэл дагаж сэтгэлгээ явдаг. Багаас нь хүүхдүүдийн сэтгэлгээ харьчихна шүү дээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Заавал орос хэл сураад болж байсан даа. Дэлхий нийтийн эдийн засаг, шинжлэх ухаан, харилцаа холбоо англи хэл дээр явагддаг. Монгол залуучууд дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэж буй хүүхдүүдийн талаар бахархаж ярьдаг мөртлөө. Учир шалтгааныг нь ярьдаггүй. Англи хэлтэй учир тэдгээр хүмүүс тэнцэж байна. Тийм учраас бид үндсэн хэлийг англи хэмээн зайлшгүй оруулж ирсэн. Бусад хэлийг судлах эрх нь нээлттэй.